+976 7700-9919    -9 °C

ШИНЭ ОРОН СУУЦ АВАХАД АНХААРАХ 10 ЗӨВЛӨГӨӨ

Ulaanbaatar Properties

Орон сууц худалдан авна гэдэг хүний амьдралын томоохон шийдвэрүүдийн нэг. Хүний амьдралдаа нэг юмуу хоёрхон удааа тулгарах чухал, хариуцлагатай шийдвэр тул нухацтай хандах ёстой. Тэгвэл танай гэр бүл шинээр орон сууц авахдаа юунд анхаарах, хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал бид таньд дараах 10 зөвлөгөөг бэлдлээ.

1.    Судалгаа 
Зарим хүн орон сууц худалдан авахдаа ямар ч судалгаагүй эсвэл хэдэн байр үзээд ядарсандаа түргэхэн хугацаанд сонголтоо хийж үүнээс  үүдэлтэй ямар нэгэн асуудал гардаг. Тийм ч учраас байр авахад хамгийн чухал зүйл бол судалгаа. Та байр авахаар шийдсэн цагаасаа маш сайн төлөвлөж, хэд хэдэн байр үзэж харьцуулалт хийж үнэ болоод чанарын судалгаа хийж авах ёстой.

Ulaanbaatar Properties

2.    Санхүүгийн бололцоо 
Бүх шаардлага нөхцөлийг зуун хувь хангаж, сэтгэлд тань бүрэн нийцэх байрыг олно гэвэл төдийчинээ хүрэлцээтэй мөнгийг төсөвлөх хэрэгтэй болно. Хэрэв таны төсөв мөнгө хязгаартай бол зарим нэг нөхцөлөө эргэн харж үзэж, хамгийн чухал гэснүүд дээрээ төвлөрөн сонголт хийхээс аргагүй гэдгийг бүү мартаарай.

Ulaanbaatar Properties

3.    Үнэ цэнтэй байршил
Байршил бол таны сонголтоо хийх хамгийн чухал хүчин зүйл гэхэд эргэлзэхгүй байна. Ялангуяа  Улаанбаатар шиг замын түгжрэл ихтэй, өвөлдөө хүйтэн, нийтийн тээвэр нь сайн хөгжөөгүй хотод. Таны хамгийн түрүүнд хийх тооцоо бол байршил хол ч хямд үнэтэй байр, байршилд сайтай үнэтэйвтэр байр хоёрт харьцуулалт хийх асуудал юм. Мөн мэдээж ажил, хичээл сургууль, цэцэрлэг гээд өдөр тутмын очих шаардлагатай газруудтайгаа ойр байршлыг сонгох нь та болоод таны гэр бүлийн цаг завыг хэмнэхээс гадна асар их мөнгөний урсгалыг хэмнэх  сонголт болно.

Ulaanbaatar Properties

4.    Чанартай брэнд тоноглол
Барилгын үндсэн хийц, чанараас гадна интерьер болон экстерьер дизайн бас л чухал. Сүүлийн үед барилгууд дэлхийд тэргүүлэгч брэндүүдээр тоноглож, шал, сантехник, гэх мэт тоноглолууддаа баталгаа өгдөг болсон.  Гэрээ тохижуулах, хүссэн нийцэл зохицлыг нь харгалзах, мөнгө санхүүгээ шийдэх гээд багагүй стресс дагуулдаг энэ үйл явцыг шийдвэрлэж байгаа нь сайн хэрэг юм.

Ulaanbaatar Properties

5.    Тав тух бүх насны хүмүүст ээлтэй зохион байгуулалт 
Зам  сайтай, нарны гэрэл сайн тусдаг, орчны чимээ шуугиан багатай, гадаад орчин сайтай гэх мэт зөвхөн зохион байгуулалтаас  хамааран оршин суугчдад сэтгэл ханамж өгөх зүйлс дэндүү олон бий. өдрийн цагт гэртээ үлддэг ахмад настнууд, хүүхдүүд мөн гэрийн тэжээвэр амьтадад  тав тух хэмээх ойлголт илүүтэй илэрдэг. Өглөө гараад орой ирдэг хүмүүсээс илүүтэй өдрийн ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж буй гэр бүлийн гишүүдийг сэтгэл ханамжтай байлгахад хэр их анхаарснаас л тухайн орон сууцны төлөвлөлтийг үнэлж болно. Иймд та орчин, зохион байгуулалтаас  хамааран хүний сэтгэл зүй, амар тайван байдалд нөлөөлөх сөрөг зүйлс багатай газрыг сонгох хэрэгтэй.

Ulaanbaatar Properties

6.    Бүх үйлчилгээ нэг дор
Тухайн орон сууцны барилга оршин суугчдадаа хэр ээлтэй болохыг шалгах өөр нэг үзүүлэлт нь худалдаа, энтертайнмент үйлчилгээ хэр ойрхон бэ? гэдэг юм. Хоол хүнсээ цуглуулах, дэлгүүр хэсэх, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд заавал хотын төв рүү орохгүйгээр гэрийнхээ ойроос бүх үйлчилгээг авах боломжтой байвал давуу тал болно. 

Ulaanbaatar Properties

7.    Аюулгүй байдал
Сүүлийн үед баригдаж буй орон сууцууд хүлээн авахтай  нэгдсэн лобби хэсэгтэй баригдах нь олширсон. Ажил мэргэжлийн талбарт эд өсөж яваа залуу мэргэжилтнүүд, карьераа босгохоор завгүй зүтгэж яваа хүмүүс өдрийн ихэнхи цагт хүүхдээ гэртээ орхих тохиолдол их байдаг нь бидний санааг чилээдэг. Тэгвэл та одоо нэгдсэн харуул хамгаалалттай аюулгүй бүсэд баригдсан орон сууц сонгох талаар бодож үзэх цаг болжээ.

Ulaanbaatar Properties

8.    Төлбөрийн нөхцөл 
Тухайн байрыг сонгох бас нэгэн чухал хүчин зүйл бол төлбөрийн нөхцөл юм. Юун түрүүнд та тухайн байрны үнэ болон төлбөрийг харгалзан үзээрэй. Таны  шаардлагад хэдий их нийцсэн ч гэр бүлийн орлогоос давсан үнэтэй бол та төлбөрийн боломжуудыг судлах хэрэгтэй бол уу?  

Ulaanbaatar Properties

9.    Бичиг баримт
Бичиг баримт бүрдүүлэхэд олон зүйлс шаардагдах цаг ард өнгөрсөн тиймээс та байр худалдан авахаар очихдоо иргэний үнэмлэх болон бэлэн мөнгөө авж очиход л хангалттай. Харин банкны зээлээр авах гэж байгаа бол тухайн байрны авлага барагдуулах менежертэй тулж ажилласан нь таньд илүү тус болно. 
Ulaanbaatar Properties

10.    Банкны зээл 
Банкны зээлээр байр авах гэж буй бол та байраа сонгохын өмнө зээлийн талаар сайн судалж, боломжит материалуудыг эртхэн бүрдүүлсэн нь дээр. Үгүй бол байр үзэх үедээ  материалуудаа бүрдүүлж эхэлнэ гэвэл нааштай хариу өгөх нь юу л бол. Хүмүүс банкны зээлийн талаарх сайн ойлголтгүйгээсээ болон түргэн зарах сонирхолдоо хөтлөгдөн бэлэн мөнгөтэй хүн таарвал байраа худалдчих сонирхол ихтэй байдаг тул таалагдсан байраа алдахгүйн тулд банкны зээл авч чадна гэдгээ ямар нэг аргаар батлах хэрэгтэй. Эсвэл тухайн байрны харилцах банкаар дамжуулсан нь илүү үр дүнтэй.  

Ulaanbaatar Properties

Тэгвэл эдгээр 10 шаардлагыг хангасан “RIVER CASTLE BUSINESS APARTMENT”-ийг бид таньд санал болгож байна. 

Ulaanbaatar Properties

Монголд анх удаа 26 давхар орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж энэ оны II-р улираралд айл өрхүүдээ хүлээн авахаар ажиллаж эхэлжээ. 

Ulaanbaatar Properties

River castle нь 1-6 давхартаа оффис, худалдаа үйлчилгээтэйгээс гадна хотын төв, сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээ гээд   бүх зүйлийг тантай ойр цогцлоосон, тав тухыг хангахын төлөө архитекторын илүү нарийн шийдлийг гаргасан орон сууц юм.

Ulaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar Properties

Мөн оршин суугчдынхаа үнэ цэнэтэй сонголтыг эрхэмлэн тав тух, аюулгүй байдал, удаан эдэлгээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдлыг эрхэм зорилгоо болгож дэлхийд чанараараа танигдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан тохижуулсан.

Ulaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar Properties

Орчин үеийн интерьер, архитектурын шийдэл бүхий 2 блоктой. А блок нь 45-147м2 талбайн сонголтуудтай 1-4 өрөө болон Б блок нь 39-168м2 талбай бүхий 1-4 өрөөний сонголттой. Дэлхийд чанараар тэргүүлэгч  шилдэг брэндүүдээр тоноглосон, тайван орчин, тав тухыг мэдрүүлэх Crystal, Diamond, Penthouse ангиллын дээд зэрэглэлийн орон сууцуудаас сонголтоо хийх боломжтой. 

Ulaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar Properties

Энэхүү тансаг зэрэглэлийн апартмент нь банк болон банк бусын төлбөрийн хамгийн бага зээлийн хувийг болон төлбөрийн олон боломжийг санал болгож  байгаагаар давуу талтай.

Ulaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar PropertiesUlaanbaatar Properties

Та төлбөрийн онцгой нөхцөлөөр шинэ орон сууцтай болох боломжийг санал болгож байна. Та River castle бизнес зэрэглэлийн 3-5 өрөө пентхаус орон сууцнаас сонголтоо хийгээд Голомт, ХХБ банкны 1.25% хүүтэй урт хугацааны зээлээр шинэ орон сууцтай болоорой. Байр ашиглалтанд орох хүртэл зээлийн хүүг бид төлнө.

Ulaanbaatar Properties

/Хотын төвийн үнэ цэнтэй байршил болох Сүхбаатар дүүргийн 8-р хороо “ЧИНГИС ХААН” ЗОЧИД БУУДЛЫН БАРУУН ТАЛД БАЙРЛАЛТАЙ./

Ulaanbaatar Properties

/Загварын байр өдөр бүр өглөө 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна/

 

Вэб сайт: www.ubproperties.mn

Facebook: Ulaanbaatarproperties

RIVER CASTLE: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919

Загварын байр: СБД 8-р хороо Чингис хаан зочид буудлын баруун талд

Захиалга авах оффис: ЧД, 5-р хороо, MN TOWER, Улаанбаатар пропертиз ХХК