Нэг сая 500 мянган хүнтэй, дэлхийн Метрополис хотуудын нэг Улаанбаатар хотын эдийн засаг, гадаад харилцааны цөм болсон бүсэд байрлалтай “Eco International Tower” нь Монгол улсын нэрийг дэлхийд таниулах, их хотын өнгө үзэмжийг нэмэх тансаг зэрэглэлийн тауэр юм. Нийслэл хотын төв, Монголын цахилгаан холбооны чанх урд, нийслэлийн анхны оршин суугчдын гал голомт болсон БНМАУ-ын сайд дарга нар, хошууч генералууд амьдарч байсан түүхэн үнэ цэнэтэй газар байрлаж буйгаараа онцлог юм.
Төв шуудангийн урд байрлах энэхүү газар нь МУИС-ийн төв байр, Засгийн газрын ордон, Гадаад Харилцааны яам, Хотын Захиргааны байр, Элдэв-Очирын нэрэмжит кино театр зэрэг олон барилгын зураг төслийг боловсруулсан ЗХУ-ын гавьяат архитектор, БНМАУ-ын “Хүндэт тэмдэг”, “Алтан гадас” одонгийн эзэн Н.М.Щепетильниковын хийсэн зураг төслийн дагуу баригдсан, нийслэлийн анхны оршин суугчдын гал голомт бүхий орон сууцны барилга байсан түүхэн газар юм.