Улаанбаатар хотын төв цэгт, хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд байрлах Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан суурин дээр сүндэрлэж буй “Minister Tower” төсөл нь худалдаа, үйлчилгээ, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус бүхий орчин үеийн онцгой шийдэл бүхий барилга юм. Түүхийг агуулсан музейг орчин үеийн тансаг шийдэлтэй хослуулсан Монголын анхны бүтээн байгуулалт нь эрхэм таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
“Minister Tower” нь таны цагийг хэмнэж, бизнесийг өргөжүүлэх үнэ цэнэтэй байршилд тодруулбал Засгийн газрын ордон, Гадаад харилцааны яам, Японы элчин сайдын яам, Шангри-Ла зочид буудал болон бусад томоохон албан байгууллагуудтай зэрэгцэн байрлахаас гадна бизнесмен танд зориулсан дэвшилтэт технологийн шийдэл бүхий өндөр зэрэглэлийн тав тухтай орчин нь таны бизнесийг дараагийн түвшинд хүргэх болно.
Улс төрийн нэрт зүтгэлтэн Монголын 9 дэх ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан суурин дээр сүндэрлэх 2-5 өрөө тансаг зэрэглэлийн апартмент, пентхаусыг санал болгож байгаа бөгөөд таван одтой зочид буудлын жишгээр баригдсан 24 цагийн сервис бүхий апартментууд нь эрхэм таны алтан цагийг хэмнээд зогсохгүй, үеэс үед үнэ цэнэ нь нэмэгдэх ухаалаг хөрөнгө оруулалт байх болно.