Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Олон улсын стандартын дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаа, зуучлал, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Пропертиз ХХК-нд тавтай морилно уу?

Юуны өмнө арван гурван жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгч болон дотоод гадаадын хамтрагч байгууллагууддаа халуун талархал дэвшүүлье.
“Улаанбаатар пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдаа, оффис түрээс, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийслэлийн хүн амын нягтаршил, орон сууцны эрэлт, хэрэгцээг судалж ард түмний хэрэгцээнд нийцүүлсэн орон сууцыг борлуулдаг билээ. Манай компани өнгөрсөн хугацаанд нийт 3000 гаруй айлын орон сууц худалдан борлуулсан байна.
Бид 2025-2026 онд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресейпшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхраас дөрөвдүгээр давхар хүртлээ үйлчилгээний газруудыг бүрэн төлөвлөсөн оршин суугчдадаа ээлтэй гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн цогц төлөвлөлттэй 500 айлын “Ривер Кастел” бизнес зэрэглэлийн орон сууцны борлуулалтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Манай “Улаанбаатар пропертиз” ХХК нь цаашид тасралтгүйгээр шинэ төсөл санаачлан хэрэгжүүлж, хамгийн бодит үнэтэй, чанартай орон сууцыг худалдан борлуулж ажилласаар байх болно. Улаанбаатар пропертиз ХХК-ний цахим хуудаснаа зочилсон танд баярлалаа.
Ичинхорлоо Бямбасүрэн

Гүйцэтгэх захирал

