+976 7700-9919    -9 °C

ISO9001:2016 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ

Ulaanbaatar Properties

Үл хөдлөх хөрөнгө зуучлал, офисс түрээс худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар пропертиз ХХК нь өнөөдөр СХЗГ-аас ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн болохыг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр уг компани энэхүү тогтолцоог үйл ажиллагаандаа анхлан нэвтрүүлсэн компани боллоо.

ISO 9001:2016 нь эцсийн бүтээгдэхүүнийг баталгаажуулахын оронд бүтээгдэхүүн боловсруулах үйл явцыг илүү анхаардаг. Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр тухайн компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц илүү боловсронгуй болж, үйл ажиллагаанууд илүү нарийн бүртгэл болон зохион байгуулалттай явагдаж, шат дамжлага бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт тавих хяналт сайжирч, ажилтнуудын идэвх санаачилга, бүтээлч хандлага дээшилж, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт эрс сайжирдаг юм. Ингэсний үр дүнд хэрэглэгчид хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний өндөр чанар болон найдвартай байдал тогтвортой хангагддаг билээ.