+976 7700-9919    -9 °C

RIVER CASTLE 2 тун удахгүй

Хотын амьдралын хэмнэлээс нэг алхмын зайд, байгалийн амар тайван орчинд

River Castle 1 төслийн дараачийн төсөл болох RIVER CASTLE 2 нь Туул голын эрэг дагуух онцгой байршилд сүндэрлэх, байгальтайгаа зохицсон орчин үеийн архитектурын шийдэл бүхий бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл юм.

Өглөө бүр цэвэр агаараар амьсгалж, голын эрэг дагуу алхаж эсвэл гүйж, ой мод, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн тайван орчинд амьдрах боломж бүрдэнэ. Хотын төвтэй ойр атлаа байгалийн үнэ цэнийг өдөр бүр мэдрэх энэхүү орчин нь таны амьдралын чанарыг шинэ түвшинд хүргэнэ.

Төслийн давуу тал

  • Туул голын эрэг дагуух онцгой байршил
  • Оршин суугчдад зориулсан гүйлтийн болон алхалтын зам
  • Голын эрэг, ой мод, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн байгалийн орчин
  • Цэвэр агаар, тав тухтай амьдрах орчин
  • Орчин үеийн архитектурын шийдэл бүхий хэсэгчилсэн шилэн фасад
  • Байгалийн үзэмж, орчин үеийн тав тухыг хослуулсан төлөвлөлт

RIVER CASTLE 2 нь зөвхөн амьдрах орон зай бус, өдөр бүр байгалийн тайван мэдрэмжийг гэртээ авчирч, ирээдүйн үнэ цэнээ хадгалах сонголтыг танд санал болгож байна.

Захиалга эхлэхэд цөөхөн хоног үлдлээ.

Та хамгийн эхний сонголтуудаас байр, давхар, харцаа сонгох боломжоо бүү алдаарай.

Та RIVER CASTLE 2 төслийн мэдээлэл авах бол  энд дарж бүртгүүлнэ үү

Бидний одоо хэрэгжүүлж байгаа төсөл болох "X-Апартмент 2", “Скай Апартмент-2”, төслүүд нь яг л адилхан орон сууцны шинэ шийдлүүдийг төлөвлөж, шингээж өгсөн. Мөн анхны Оффис төсөл болох Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлалтай, өндөр зэрэглэлийн 20 давхар “МН тауэр” оффис үйлчилгээний зориулалттай талбайн түрээсийг хариуцан ажиллаж байна.

Цаашдын бидний зорилт 2020-2021 онд ашиглалтад оруулах 800 хүүхдийн бага сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн цогц төлөвлөлттэй 600 айлын “Ривер Вилла” хотхоны борлуулалтыг, мөн хүүхдэд ээлтэй, хүн төвтэй, төлөвлөлт төвтэй 900 айлын “Зайсан Вилла” хотхоны борлуулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

ISO9001:2016 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ

Үл хөдлөх хөрөнгө зуучлал, офисс түрээс худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар пропертиз ХХК нь өнөөдөр СХЗГ-аас ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн болохыг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр уг компани энэхүү тогтолцоог үйл ажиллагаандаа анхлан нэвтрүүлсэн компани боллоо.

ISO 9001:2016 нь эцсийн бүтээгдэхүүнийг баталгаажуулахын оронд бүтээгдэхүүн боловсруулах үйл явцыг илүү анхаардаг. Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр тухайн компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц илүү боловсронгуй болж, үйл ажиллагаанууд илүү нарийн бүртгэл болон зохион байгуулалттай явагдаж, шат дамжлага бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт тавих хяналт сайжирч, ажилтнуудын идэвх санаачилга, бүтээлч хандлага дээшилж, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт эрс сайжирдаг юм. Ингэсний үр дүнд хэрэглэгчид хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний өндөр чанар болон найдвартай байдал тогтвортой хангагддаг билээ.

Ulaanbaatar Properties